Үнэт цаасны тухай ойлголт

Үнэт цаас гэдэг нь өөрийн эзэмшигчдээ ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгох боломжыг олгодог санхүүгийн хөрөнгийг хэлнэ. Үнэт цаас гэдэг нь хувьцаат компанид хөрөнгө оруулж , ногдол ашиг авах болон саналын эрхийг гэрчилсэн хувьцаа , эрх бүхий байгууллагаас 1 жилээс дээш хугацаатай зээллэг , засгийн газарын өрийн бичиг , түүнчлэн үнэт цаасны мэргэжлийн байгууллагаас хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон бусад баримт юм. Үнэт цааснуудыг арилжаалж буй зах зээлээс нь хамааруулан ангилж авч үздэг

Үнэт цаас:

1.Мөнгөний зах зээлийн үнэт цааснууд:

 -Хадгаламжын сертификат

-Засгийн газарын үнэт цаас

-Банкны акцепт

-Арилжааны бичиг

2.Хөрөнгийн зах зээлийн үнэт цааснууд:

-Корпорацын бонд

-Энгийн хувьцаа

-Давуу эрхтэй хувьцаа

3.Үүсмэл үнэт цааснууд:

-Опцион

-Фьючерс

-Своп хэлцэл

Үнэт цааснуудыг дотор нь 3н бүлэг болгон хувааж авч үздэг. Ингэж ангилахдаа 1т дуусах хугацаа  2т онцлог шинж чанараар нь ангилдаг.

Мөнгөний зах зээлийн үнэт цааснууд.

Мөнгөний зах зээлийн үнэт цаас нь богино хугацаатай, хөрвөх чадвар өндөртэй ,эрсдэл багатай үнэт цааснууд байдаг. Дуусах хугацаа нь нэг жил эсвэл түүнээс бага хугацаатай байна . Мөнгөний зах зээлийн үнэт цааснууд нь бодит хөрөнгийн барьцаа шаарддаггүй ,гаргагчаас эргэн төлөх баталгааг тодорхойлсон байдаг. Мөнгөний зах зээлийн үнэт цаас гэдэгт засгийн газарын богино хугацаат үнэт цаас , хадгаламжийн сертификат , арилжааны бичиг, банкны акцепт зэрэг үнэт цааснууд орно. Эдгээр үнэт цааснуудыг арилжаалж буй зах зээлийг мөнгөний зах зээл гэж нэрлэдэг.

 Засгийн газрын богино хугацаат үнэт цаас

Засгийн газраас төсвийн алдагдлыг нөхөх, богино хугацаат хөрөнгө оруулалт хийх болон төсвийн санхүүжилтэд ашиглах зорилгоор гаргадаг үнэт цаас юм. Энэ нь санхүүгийн зах зээлд чөлөөтэй арилжаалагдах бөгөөд бага хүүтэй , хамгийн бага эрсдэлтэй үнэт цаас болно

Хадгаламжийн сертификат

Энэ нь хадгаламж эзэмшигчдэд эргүүлж төлөхийг банкнаас амлаж бичсэн үнэт цаасны нэг төрөл юм. Хадгаламжийн сертификат нь энгийн хугацаат хадгаламжтай төсөөтэй боловч бага зэрэг ялгаатай. Энгийн хугацаатай хадгаламжид тодорхой нэрлэсэн үнийг зааж өгдөггүй, зөвхөн дансны үлдэгдлийн доод хэмжээг зааж өгдөг байхад хадгаламжын сертификатд тодорхой нэрлэсэн үнийг зааж өгдөг . Хадгаламжийн сертификат нь нэрлэсэн үнэ болон хугацаагаараа олон төрөлтэй. Энэ нь хөрөнгө оруулагчдад сонголт хийх боломжийг олгодог. Хадгаламжийн сертификат нь тодорхой нэрлэсэн үнэ болон хүүтэй , заасан хугацаатай байх бөгөөд нэрлэсэн үнээрээ эсвэл хөнгөлөлттэй үнээр мөнгөний зах зээлд арилжаалагдана

Арилжааны бичиг

Энэ нь томоохон компани, корпорациас гаргадаг,худалдан авагчдад буцаан төлөхийг гаргагчаас амласан амлалтын бичиг буюу үнэт цаас юм. Арилжааны бичиг нь 1-270 хоногийн хугацаатай байна. Зах зээлд нэрлэсэн үнээрээ эсвэл хөнгөлөлттэй үнээр худалдаалагдана. Нэрлэсэн үнээрээ зарагдах тохиолдолд нэрлэсэн хүүтэй байна. Харин хөнгөлөлттэй үнээр зарагдах тохиолдолд хүүгүй байх бөгөөд хөрөнгө оруулагч нэрлэсэн үнэ болон хөнгөлөлттэй үнийн зөрүүгээс ашиг олох боломжтой байдаг.

Банкны акцепт

Энэ нь банкны богино хугацаатай зээллэгийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн экспортлогч болон импортлогчдод тодорхой ажил гүйлгээг санхүүжүүлхэд банкнаас олгодог. Банкны акцепт нь гол төлөв 6 сараас бага хугацаатай байх бөгөөд нэрлэсэн үнээсээ хөнгөлөлттэй үнээр худалдагдаж , дуусах хугацааны эцэст нэрлэсэн үнэ нь эргэж төлөгддөг.

Хөрөнгийн зах зээлийн үнэт цааснууд.

Эдгээр нь засгийн газар болон корпориацаас гаргадаг, урт хугацаат үнэт цааснууд юм.Дуусах хугацаа нь нэг жил ба түүнээс илүү хугацаатай эсвэл хугацаагүй үнэт цааснууд байна. Хөрөнгийн зах зээл нь төрөл бүрийн үнэт цааснуудыг гаргаж арилжаалах замаар эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн  хөрөнгийг санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломжийг бүрдүүлж байдаг. Үнэт цаасны бүх төрлийн гүйлгээ, түүгээр дамжин хөрөнгө оруулалт болон санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа явагдаж байдаг зах зээлийг хөрөнгийн зах зээл гэж нэрлэдэг.

Хөрөнгийн зах зээлийн үнэт цааснуудыг шинж чанараас нь хамааруулан 2 үндсэн төрөлд хуваадаг.

 1. Өмчийн үнэт цаас

2. Өрийн үнэт цаас

Өмчийн үнэт цаас

Өмчийн үнэт цаас нь компанийн хөрөнгийг эзэмшиж буйг гэрчлэх , өмчлөх эрхтэй үнэт цаас юм. Өмчийн үнэт цаас гэдэгт энгийн болон давуу эрхтэй хувьцаанууд багтана . Хувьцааг худалдан авч эзэмшиж буй субьектыг хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч гэж нэрлэдэг. Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн байнгын эзэмшигч байдаг. Хувьцаа эзэмшигч болсноор ногдол ашиг хүртэх, хувьцааны үнийн өсөлтөөс ашиг олох зэргээр хөрөнгөө өсгөх боломжтой. Давуу эрхтэй хувьцаа нь энгийн хувьцаатай адил өмчлөх эрхтэй үнэт цаас юм. Гэхдээ энгийн хувьцаанаас ялгагдах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал: давуу эрхтэй хувьцааны ногдол ашиг тогтмол байхад энгийн хувьцааг эзэмшигч нь зөвхөн захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дагуу ногдол ашиг хүртдэг. Мөн энгийн хувьцаанд ямар нэгэн ногдол ашиг төлөхөөс өмнө давуу эрхтэй хувьцаанд ногдол ашиг төлөгдөх учиртай. Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн удирдлагад саналын эрхтэйгээр оролцох боломжтой байхад, давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид ийм боломж байхгүй.Энгийн хувьцаа эзэмшигч захирлуудын зөвлөл сонгох эрхтэй ба компанийн талаарх үндсэн асуудал хэлэлцэхэд оролцдог.

Өрийн үнэт цаас

Хөрөнгийн зах зээлд өрийн үнэт цаас түгээмэл арилжаалагдана. Өрийн үнэт цаасыг корпорацын бонд болон өрийн бичиг гэж нэрлэг бөгөөд тодорхой заасан хугацаатай үнэт цаас байдаг. Өрийн үнэт цаасны хугацаа дуусах өдөр түүний нэрлэсэн үнийг үнэт цаас гаргагчаас төлөх бөгөөд тодорхой хугацааны үе тутам хүүгийн төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлөх үүрэг хүлээсэн үнэт цаас юм. Засгийн газар, орон нутаг хотын засаг захиргаа , компани, корпорациудаас бондыг гаргадаг. Бонд нь дараах шинж чанаруудтай

-Тодорхой нэрлэсэн үнэ ба нэрлэсэн хүүтэй байна.

-Өрийн баталгаа болдог.

-Хугацаа дуусахад нэрлэсэн үнэ төлөгдөнө, Харин хүү нь хугацааны тодорхой үе тутамд төлөгддөг.

Үүсмэл үнэт цааснууд. 

Үүсмэл үнэт цаас нь бусад хөрөнгүүдэд үндэслэгдсэн санхүүгийн хэрэгсэл юм. Хэдийгээр энэ нь үнэт цаас хэлбэртэй хөрөнгө хэдий ч түүнээс уг үнэт цаасыг анх гаргагч нь эргэж хариуцлага хүлээдэггүйгэээрээ онцлог юм. Үүсмэл үнэт цааснууд нь хөрөнгө оруулагчдыг ирээдүйн тодорхой эрсдэлээс хамгаалахад тусалдаг. Тухайлбал дараах тохиолдолд эрсдэлээс хамгаалж болно.

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагддаг орцын үнийн өсөлтөөс хамгаалдаг.Тодорхой эрсдэлээс болж орцын үнэ өсөх тохиолдол гарахад үйлдвэрлэлийн зардлаа өсгөхгүй байж болно гэсэн үг.

-Хувьцааны үнийн бууралтаас хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг

-Арилжааны банк бусад санхүүгийн байгууллагуудтау өрсөлдөхийн тулд урт хугацаатай , тогтмол хүүтэй зээлийг санал болгох шаардлагатай болно. Хэрвээ хүүгийн түвшин өсвөл банкинд ашигтай ч алдсан хүүгийн орлогын дүнгээр алдагдсан болмжийн зардал бий болно.

Эдгээр санхүүгийн бүхий л эрсдэлүүдийг үүсмэл үнэт цааснуудыг ашиглах замаар бууруулах боломжтой. Үүсмэл үнэт цаасны дараах үндсэн төрлүүд байна

Фьючерс

Фьючерс гэрээ гэдэг нь бараа бүтээгдэхүүн эсвэл санхүүгийн хэрэгслийг ирээдүйд солилцох гэрээ юм. Тодорхой нэг хөрөнгийг тогтсон тоо хэмжээгээр ирээдүйн тодорхой нэг хугацаанд урьдчилан тохиролцсон үнээр солилцох гэрээг фьючерс гэрээ гэж нэрлэдэг. Фьючерс гэрээнд хөрөнгийг худалдахыг худалдагч тал нь мөн худалдан авагч тал нь зэрэг хүлээн зөвшөөрдөг. Фьючерс гэрээнүүд нь зохион байгуулалттай арилжаагаар худалдаалагддаг. Өөрөөр хэлбэл биржийн арилжаагаар худалдаалагдана гэсэн үг.

Опцион гэрээ

Опцион гэрээ гэдэг нь тодорхой нэг хөрөнгийг өнөөдрийн үнээр ирээдүйн өдөрт худалдан авах эсвэл худалдах эрхтэйг тохиролцсон арилжааны гэрээний нэг төрөл юм. Фьючерсийг худалдан авагчаас опцион худалдан авагчдын хувьд ялгаатай тал нь ямар нэгэн үйл явдал болоход эсвэл дуусах хугацааны өмнө үүрэггүй байна. Хэрвээ худалдан авах эрхийг тохиролцсон байвал колл опцион /Call option/ гэж нэрлэдэг. Харин худалдах эрхийг тохиролцохыг пут опцион  /Put option/ гэж нэрлэдэг. Опцион худалдан авагч нь худалдан авах эсвэл төлбөрийг төлснөөр худалдах эрхийг олж авдаг. Зах зээлд оролцогчид опцион зах зээлд ялгаатай 4 үүрэгтэйгээр оролцдог.

1.Худалдах саналыг хүлээн авч хөрөнгө худалдан авах эрхийг олж авах

2.Худалдах саналыг бичиж хөрөнгө худалдах үүрэг амлалтыг гаргах

3.Худалдан авч, хөрөнгийг худалдах эрхийг олж авах

4.Худалдан авахыг бичиж хөрөнгө худалдан авах үүрэг, амлалтыг гаргах

Своп гэрээ

Своп гэрээ нь гадаад валютын эрсдэл болон хүүгийн түвшний эрсдэлийг удирдахад ашиглагддаг. Арилжааны банкны урт хугацаатай , тогтмол хүүтэй зээлүүд нь хүүгийн нормын своп гэрээгээр дамжуулан зах зээлийн нөхцөл байдлыг дагаж өөрчлөгдөх мөнгөн урсгалууд эдгээр зах зээлүүдээс олох хүүгийн орлогыг өөрчилж болдог.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Луна

Үүсмэл үнэт цаасыг өөрөөр деравитив гэнээ^^ Зарим нэг зйүл нь дутуу л байгаам шигээ гэхдээ амжилт таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)